БИДНИЙ ТУХАЙ

Салбарын хөгжлийг түүчээлэх Алсын хараа бүхий Ард Кредит ББСБ ХК нь Монгол улсын банк санхүүгийн салбарт 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, манлайлан ажиллаж байна.

Интергрупп Интернейшнл ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үндэс сууриа тавьж, 2013 онд Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүнд шилжиж байсан Ард Кредит ББСБ нь өдгөө нэг сая харилцагчтай, 13 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй нээлттэй хувьцаат компани болон өргөжөөд байна.

2019 оны l улиралд компанийн 25% болох 70,000,000 ширхэг хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож хувьцаат компани болсноос хойш 2021 онд Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд дэвшээд зогсохгүй ТОП-20 индекст тасралтгүй 3 дахь жилдээ дараалан багтаад байна.

Компанийн хөгжлийн түүхэн он цагийн хэлхээст Ард Кредит нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч зээлийн үйлчилгээний төрөлжилтийг нэмэгдүүлж Монгол Шуудан ХК, Ард Даатгал ХК-тай хамтран 21 аймагт олгож байна.

1032262
ҮНДСЭН ХЭРЭГЛЭГЧ
1891663
АПП ТАТАЛТ
287787600928
ЗЭЭЛ ОЛГОЛТ
  • image
  • image
  • image

АРД КРЕДИТ 2011 ОНООС

АЛСЫН ХАРАА

Салбарын хөгжлийг түүчээлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Ирээдүйн ур чадвар, технологийг цаг хугацааны товчлолоор авчирч, тогтвортой хөгжлийг түргэтгэж, өндөр өгөөжийг бий болгоно.

ҮНЭТ ЗҮЙЛ

Хамтдаа Хуваалцах, Тогтвортой Хөгжих, Хүлээлтээс давж үйлчлэх, Хүртээмжтэй тэгш оролцоог бүрдүүлэх, Ёс зүйтэй байх

  • 2011

    - Интергрупп Интернэшнл ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдав.

  • 2013

    - Ард Санхүүгийн Нэгдэл ХК хөрөнгө оруулалт хийн шинэ удирдлага, стратегитэйгээр ажиллаж эхлэв.

  • 2014

    - Итгэлцэлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэв.

    - СЗХ-ны зөвшөөрлөөр анхны хаалттай өрийн бичгээ амжилттай гаргаж нийт 550 сая төгрөгийн санхүүжилт босгов.

  • 2015

    - Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орж, Ард Санхүүгийн Нэгдэл нь компанийн 58 хувийг эзэмших болов.

    - Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангаас хөнгөлөлттэй санхүүжилт авч, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зээл олгож эхлэв.

  • 2016

    - Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран Хөрөнгө Оруулгч Үндэстэн Чуулга Уулзалтыг зохион байгуулж үндэсний хөрөнгө оруулагчдын хөдөлгөөнийг эхлүүлэв.

    - Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орж, Ард Санхүүгийн Нэгдэл нь компанийн 80.7 хувийг эзэмших болов.

    - Хувь нийлүүлсэн хөрөнгөө 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн СЗХ-ны шалгуур үзүүлэлтийг ханган ажиллалаа.

  • 2017

    - ББСБ-уудаас салбартаа анхлан Кредит картын бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлэв.

    - Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудаас салбартаа хамгийн бага зээлийн хүүтэй байгууллага болон ажиллаж эхлэв.

    - ГрэйпСити ХХК-тай стратегийн түвшинд хамтран ажиллахаар болж, Поларис үндсэн банкны систем болон МостМони үйлчилгээг нэвтүүлэх гэрээ байгуулав.

  • 2018

    - Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос IPO хийх зөвшөөрөл аван үнэт цаасаа бүртгүүлэв.

    - Хүүгүй, барьцаагүй зээлийг зах зээлд амжилттай нэвтрүүлэв.

    - Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх Ард Аппын эхний хувилбарыг зах зээлд амжилттай нэвтрүүлэв.

  • 2019

    - I-р улиралд хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгож захиалга 299% даван биелж, 1,500 гаруй шинэ хувьцаа эзэмшигчтэй болов.

    - Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх Ард Аппын 2-р хувилбарыг Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2019 чуулга уулзалтын үеэр олон нийтэд танилцуулав.

    - Хувьцаат компани болон хэлбэрээ өөрчилсний дараах анхны хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2019 оны 4 сарын 27-нд 80% ирцтэй амжилттай зохион байгуулав.

    - Жил бүр зохион байгуулагддаг Бичил Санхүүгийн Төвийн 2019 оны хуралд Алтан спонсороор баг хамт олноороо амжилттай оролцов.

    - Япон улсын Крауд Кредит сантай хамтран ажиллах 5 сая долларын санхүүжилтийн гэрээний дагуу 3 удаагийн санхүүжилт татав.

  • 2020

    - Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Г.Тэлмэн томилогдов.

    - 2019 оны цэвэр ашгийн 50 хувь буюу 1.18 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэв.

    - Хувьцаа эзэмшигчдийн хурлаа анх удаа цахимаар амжилттай зохион байгуулав.

    - Монголбанкнаас цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авав.

    - COVID – 19 цар тахлын нөлөөтэй эдийн засгийн хүндрэлтэй үед харилцагч нартаа зориулсан арга хэмжээнүүдийг авч ажиллав.

    - Япон улсын Крауд Кредит сангийн санхүүжилтийн эргэн төлөлтийг амжилттай гүйцэтгэв.

    - Монгол Шуудан ХК-тай хамтран EuroGiro олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлэв.

    - ACH+ (Автомат Клиринг Хаус) банк хоорондын төлбөр тооцооны системд нэгдэв.

  • 2021

    - Ард Апп хэрэглэгчийн тоо 1 саяд хүрэв.

    - 2020 оны цэвэр ашгаас 1.26 тэрбум төгрөгийг 10,323 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тараав.

    - Монголын Банкны Холбооны гишүүн байгууллага болов.

    - Япон улсын Крауд Кредит сантай хамтын ажиллагааг сайжруулж санхүүжилтийн өртгийг бууруулж, хэмжээг нэмэгдүүлэв.

    - Монголын Хөрөнгийн Биржийн Хувьцаат компанийн I ангилалд дэвшин оров.

    - “Цахим Үндэстэн 2021” арга хэмжээнд Алтан спонсороор оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав.

    - Монголд анх удаа хүүхдийн санхүүгийн хэрэгцээнд зориулсан АрдКидс Аппликейшнийг нэвтрүүлж, олон нийтэд танилцуулав.

    - “Frontier Fintech Summit 2021” арга хэмжээнд ерөнхий спонсороор оролцов.

  • 2022

    - Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс болон Монголын Хөрөнгийн Биржийн Хувьцаат компанийн I ангилалд дахин багтав.

    - Нийлүүлэлтийн гинжин хэлхээний СКОПА төслийг хамтран хэрэгжүүлж, төслийн хүрээнд малын тэжээлийн зээл, мерчантын зээлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлэв.

    - 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.5 төгрөг буюу нийт 1.26 тэрбум төгрөгийг 13,419 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тараав.

    - Тогтвортой Санхүүжилтийн холбоонд нэгдэв.

    - Pick n Pay /BNPL/ худалдан авалтын зээлийн үйлчилгээг Ард Аппад нэвтрүүлэв.

    - Төлөөлөн Удирдах Зөвлөлийн-ийн даргаар Ч.Ганзориг томилогдов.

    - Гүйлгээ бүрээс хуримтлал үүсгэх “CupCake - Хариултаа хадгал” хуримтлалын үйлчилгээг нэвтрүүлэв.

    - #БидИлүүБайжЧадна аяныг хэрэгжүүлж АрдКидс Аппад бүртгэлтэй 40,000 хүүхдийг эгнээндээ нэгтгэж, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болгов.

    - 5 тэрбум төгрөгийн хоёрдогч өглөг гаргах зөвшөөрөл авав.

    - ББСБ-уудаас анх удаа карт гаргагчийн зөвшөөрөл авав.

  • 2023

    - ББСБ-ын салбарын анхны карт гаргагчийн зөвшөөрөл бүхий Кредит карт гаргав.

    - Монголын Хөрөнгийн Биржийн хувьцаат компанийн I ангилалд 5 дахь жилдээ багтав.

    - Компанийн засаглалын кодексоор тэргүүлэгч ТОП-10 компанийн нэг болов.

    - Санхүү Эрхэлсэн захирлаар Д. Лхагва-Очир томилогдов.

    - Санхүүгийн Зохицуулах Хорооноос нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрөл авав.

    - Ард Кредит ХК болон Ардын Тэтгэврийн Данс ХХК-иуд БНСУ-д ажиллаж, амьдран суугаа Монголчууддаа зориулан Ирээдүйгээ Өмчил олон нийтэд нээлттэй арга хэмжээг 4 хотод зохион байгуулахын зэрэгцээ БНСУ-ын хөрөнгө оруулалтын томоохон сантай туршлага солилцов.

    - МонголБанкнаас Аутсорсингийн үйлчилгээ авах тусгай зөвшөөрөл авав.