t

Зээлтэй байгаа харилцагч танайхаас зээл авч болох уу?

Боломжтой, эргэн төлөх орлогын эх үүсвэр тань хангалттай бол ахин зээл авах боломжтой.

Хувийн орон сууцийг барьцаа хөрөнгө болгон зээл авах боломжтой юу?

Газрийг гэрчилгээ болон хувийн орон сууцны гэрчилгээ нь зээл авах барьцаа хөрөнгө болох бүрэн боломжтой.

Өнөөдрөөс эхэлж унаж байгаа машинаараа зээл авах боломжтой юу?

Боломжтой бөгөөд тухайн машины гэрчилгээг түр NBFI руу шилжүүлнэ. Тэгэхдээ жолоочын хариуцлагын даатгал болон даатгал хүчингүй болохгүй үйлчилнэ.

Газар эзэмших гэрчилгээ болон газар хэрэглэх зөвшөөрлөөр зээл авах боломжтой юу?

Газар эзэмших гэрчилгээний хувьд боломжтой боловч газар хэрэглэх зөвшөөрлийн хувьд боломжгүй юм.

Зээлийн барьцаа хөрөнгөд юу байж болох вэ?

Энэ нь ямар төрлийн зээлээсээ хамаарна. Хувийн орон сууц, хувийн газар болон автомашин нь шуурхай зээлийн барьцаа хөрөнгө болох боломжтой. Автомашин болон бусад тодорхой төрлийн хөрөнгө нь тодорхой бизнесийн болон хэрэглээний зээлийн барьцаа хөрөнгө болох боломжтой. Ажлын капитал, тоног төхөөрөмж болон бусад эргэлтийн хөрөнгүүд, ирээдүийн орлого тань цалингийн зээлийн барьцаа хөрөнгө байж болно.

Давтан зээлэхэд хөнгөлөх хувь хэмжээ байдаг уу?

Өөр өөр хөнгөлөх хувь зээл бүрт үйлчилдэг. Шуурхай зээлд хямдрууллын хувь хэмжээ байхгүй боловч бусад зээлд 180 өдөр тутамд 0.1 хувийн хямдрууллын хувь байдаг.

Зээлийн ерөнхий нөхцөл нь юу вэ?

Манай компани ерөнхий 4 төрлийн зээл харилцагчил олгодог. Шуурхай зээл, Бизнесийн зээл, Хэрэглээний зээл болон Бүтэн зээл. Ерөнхийдөө зээл нь 12 сар байдаг бөгөөд сарын хүү нь 3-4% байдаг.
loader