АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
2023-02-28 16:09
Ард Кредит ББСБ ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын эчнээ санал хураалтын саналын хуудсыг 2022 оны 12 сарын 23-ны өдрөөс 2023 оны 2 сарын 06-ны өдрийг хүртэл хүлээн авсан бөгөөд эчнээ санал хураалтад хувьцаа эзэмшигчид 79.8 хувийн ирцтэйгээр оролцов.
Тооллогын комиссын дарга С.Намжилмаа дүгнэлт хийснээр: 280,000,000 ширхэг энгийн хувьцаанаас 223,702,597 ширхэг буюу 79.8 хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцож, эчнээ санал хураалтыг хүчин төгөлдөрт тооцов.
Эчнээ санал хураалтаар дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:
1. Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
2. Энгийн хувьцааг нэмж гаргахыг зөвшөөрөх тухай
Санал хураалтын үр дүнд:
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн гишүүнээр:
- Чулууны Ганзориг
- Одончимэдийн Одбаяр
- Барамсайн Ганбат
- Гэрэлтийн Тэлмэн
- Галнямын Уянга
- Батбилэгийн Золбоо
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр:
- Ванчигийн Ганзориг
- Батсүрэнгийн Солонго
- Сүхбаатарын Энхчимэг нар томилогдлоо.
Мөн 99.9 хувийн саналаар Ард Кредит ББСБ ХК-ийн энгийн хувьцааны 30 хүртэлх хувь буюу 84,000,000 ширхэг хүртэлх энгийн хувьцааг нэмж гаргахыг зөвшөөрлөө.