Ард Кредит ХК-ийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

2020-11-20 10:30

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

Монгол улсын Засгийн Газрын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 183 тоот тогтоол, Санхүүгийн Зохицуулах Хорооноос үүрэг болгосон чиглэлийг баримтлан Ард Кредит ХК 2020.11.18-ны өдрөөс 2021.07.01-ний өдрийг хүртэлх хугацаанд ХАРИЛЦАГЧ та бүхэнд дараах боломжуудыг олгож байна..

Олон нийтийн төлбөрийн чадвар тодорхой хэмжээнд буурч байгаа хэдий ч хямралыг хамтын хүчээр даван туулах, харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг тасралтгүй хангах зорилгоор ЗЭЭЛ ОЛГОЛТОО хэвийн зогсоохгүй олгож байна.

Харилцагч танд зээлийн дарамт үүсгэхгүй байх зорилгынхоо хүрээнд нэмэгдүүлсэн хүү, алданги, торгууль ТООЦДОГГҮЙ болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Зээл эргэн төлөхөд хүндрэл учирсан бол та гэрээний нөхцөлдөө өөрчлөлт хийж зээлээ 10 сараар сунгах боломжтой бөгөөд Хариуцлагатай зээлдэгчдээ урамшуулах хөтөлбөрийг бид тун удахгүй хэрэгжүүлэх болно. 

Үйл ажиллагаа зогсонги байдалд шилжиж орлого тасалдаж байгаа энэ үед Жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ бизнесийг дэмжих зорилгоор зээл олголтын шимтгэлийг 0% болгосон хэвээр байна.

Цаашид нөхцөл байдлын онцлогоос хамааран харилцагч та бүхэнд илүү их боломжуудыг олгохоор бид хичээн ажиллах болно.

Хүчтэй.Хамтдаа.