Ард Кредит ББСБ ХК “Maker in China” олон улсын уралдаанд шагнал хүртлээ
Ард Кредит ББСБ ХК-ийн төлөөллүүд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “Maker in China” SME Innovation & Entrepreneurship Global Contest-д амжилттай оролцож, олон улсын шилдэг стартапуудтай өрсөлдөн “Black Horse Award” шагналын эзэн боллоо. Тус шагнал нь Ард Кредитийн шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдэл, хурдтай өсөлт, олон улсын зах зээлд нэвтрэх боломж, чадамжийн илэрхийлэл юм. Бид цаашид Монгол Улсын шинэ санаа, инновацийг дэлхийн тавцанд таниулах, олон улсын түвшинд өрсөлдөхүйц шийдлүүдийг бий болгохын төлөө тууштай ажиллах болно.
Энэхүү амжилтыг хамтдаа бүтээсэн хамт олон, түнш байгууллага, харилцагчид болон хөрөнгө оруулагчдадаа талархал илэрхийлж байна.