2025-09-05

Ард Кредит ББСБ ХК-ИЙН хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

Компанийн нэр

“Ард Кредит ББСБ” ХК

Хаяг, утас

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр барилгын 17 давхар 7700-3322

Хурал хуралдах өдөр, цаг

2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 14:00 цаг

Хурал хуралдах газар /хаяг, байршил/

Компанийн сошиал хаяг болох фэйсбүүк хуудсаар дамжуулан

цахим хэлбэрээр

 

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр

2025 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр

Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудал

 

1.Компанийн албан ёсны бүртгэлийн хаяг өөрчлөх;

2.Компанийн үйл ажиллагааны чиглэлд “Факторингийн үйлчилгээ” нэмэх;

3.Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулгыг батлах;

 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

Хувьцаа эзэмшигчид 2025 оны дугаар 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандан, компанийн https://ardcredit.com/ вэб сайтад хандан эсхүл Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтраул тауэр барилгын 1 давхарт байрлах салбарт биечлэн ирж танилцах боломжтой.

Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гарагт 09:00–12:00 цагт, 14:00-18:00 цагийн хооронд ажиллана.

Хурал зохион байгуулах комиссын дарга, гишүүдийн мэдээлэл:

Хурлын комиссын дарга:

“Ард Кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар

 

Хурлын комиссын гишүүд:

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин

Үйл ажиллагаа, хүний нөөцийн захирал Г.Солонго

Байгууллагын банкны газрын захирал Б.Пүрэвдорж

Бизнес хөгжил хариуцсан захирал Н.Ачит

Маркетингийн ахлах мэргэжилтэн Б.Бүжин

Хуульч Б.Отгонбилэг

Төслийн менежер М.Хэрлэн

Бүртгэл хяналтын ахлах мэргэжилтэн Ц.Мөнхцэцэг

 

 

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Хамтрагч байгууллагууд