Ард Кредит ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 82%-ийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Ард Кредит ББСБ ХК нь 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сэнтрал Тауэр 17 давхарт байрлах Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байранд амжилттай зохион байгуулагдснаар Хөрөнгө оруулалтын долоо хоног эхэллээ.
Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 82% нь оролцон,
1. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;
2. Компанийн 2024 оны санхүүгийн тайланд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
3. 2024 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулах;
4. Компанийн 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
5. Ногдол ашиг хуваарилах эсэх тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийг танилцуулах;
6. ТУЗ-ийн 2025 оны зардлын төсвийг танилцуулах;
7. Ард Кредит ББСБ ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ.
Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ТУЗ-ийн 2024 оны Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг баталж, Ард Кредит ББСБ ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Ард Кредит ББСБ ХК нь 2024 оны хөрөнгийн зах зээлийн салхийг хагалан компанийн 30 хувь буюу 84 сая ширхэг хувьцааг нэмж гарган 8.9 тэрбум төгрөг, нээлттэй бонд гаргах зөвшөөрөл авч, Апекс Капитал ҮЦК-тай хамтран 13.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж, Зээлийн багц 49.6 тэрбум төгрөгөөс 66.9 тэрбум төгрөг, нийт актив 72.0 тэрбум төгрөгөөс 115.5 тэрбум төгрөгт хүргэсэн амжилттаа дүгнэн, 2025 онд Салбарын хөгжлийг түүчээлэн ажиллахаа Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн хамт олон мэдэгдсэн юм.
Хурлын live: https://shorturl.at/zJ6QM