АРД КРЕДИТ ББСБ ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШГАА ТАРААЛАА

2022-07-05 10:25

Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 2 сарын 18-ний өдрийн ээлжит бус хурлаар компанийн 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.5 төгрөг буюу нийт 1.26 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн билээ.

Уг шийдвэрийн дагуу ногдол ашиг тараах бүртгэлийн өдрийг 2022 оны 4 сарын 8-ны өдрөөр тогтоосон тул  компанийн зүгээс 13,419 хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараахаар 2022 оны 6 сарын 30-ны өдөр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв”-рүү шилжүүлээд байна.

Салбарын хөгжлийг түүчээлэх Алсын хараа бүхий Ард Кредит ББСБ ХК (MSE:ADB) нь 2021 онд цар тахалтай холбоотойгоор харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг тасралтгүй хангахын тулд хямралыг боломж болгох стратеги барьж ажилласнаар зээлийн багцаа 36.6 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлж, 3.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай  ажилласан билээ. 

Эрхэм хувьцаа эзэмшигч та Ард Секюритиз ҮЦК ХХК дээр үнэт цаасны данстай бол Ард Аппаар ногдол ашиг авах хүсэлтээ баталгаажуулаарай. Хэрэв бусад ҮЦК дээр данстай бол бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж ногдол ашгаа авах боломжтой юм.

Дэлхий даяар эдийн засаг, нийгэм, бизнесийн салбарт багагүй сорилттой нүүр тулж буй  энэхүү онцгой цаг мөчид бид үндсэн үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулахын зэрэгцээ гадаад, дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, компанийн  ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад онцгой анхааран ажиллаж байна.

Хүчтэй.Хамтдаа