"Ард Кредит ББСБ" ХК Мони Маркет Фанд ХХК-тай хамтран ажиллахаар боллоо.

2022-01-26 19:05

Ард Кредит ББСБ ХК нь актив, пассивын удирдлагыг сайжруулах зорилгоор Мони Маркет Фанд ХХК-тай хамтран ажиллахаар боллоо

Тус байгууллага нь банкны бус санхүүгийн байгууллагууд хоорондын мөнгөний захыг бий болгохоор Репо зээлийн санхүүжилтын дундын зуучлагчийн үүргийг гүйцэтгэх платформыг ажиллуулж байгаа юм. Энэхүү платформд элссэнээр хөрөнгийн удирдлагыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.