АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2021-04-14 11:47

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
  2. Хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, технологийн чиглэлийн мэргэжилтэй эсвэл хослон эзэмшсэн, дадлага туршлагатай;
  3. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байхаас гадна ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл хүссэн өргөдөл Санхүүгийн зохицуулах хороонд гаргаагүй;
  4. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй;
  5. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн өнгөрсөн жилийн нийт борлуулалтын 1 хувиас дээш хэмжээний үнийн дүн бүхий хэлцлийг компанитай хийж байгаагүй;
  6. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал хашаагүй;
  7. Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
  8. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй;
  9. Компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  10.  Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ

1. Өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас хуулийн хариуцлага хүлээж байсан;

2. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байсан.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет; Энд дарж татаж авна уу.
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Боловсролын дипломын хуулбар;
  5. Иргэний үнэмлэхний хуулбар;
  6. Цээж зураг;
  7. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Хүсэлтийг 2021 оны 4 сарын 12-ны өдрөөс 2021 оны 4 сарын 16-ны өдрийг хүртэл цахимаар munhsuren.m@ardcredit.com хаягаар хүлээн авах бөгөөд цаасан материалыг компанийн өөрийн байр руу шуудангаар хүргүүлнэ. Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж шийдвэрлэнэ.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж 2, 77003322, 80114871

Хүчтэй.Хамтдаа.