МЭДЭГДЭЛ

2021-04-01 10:26

Улаанбаатар хот, 2021 оны 4 сарын 1-ний өдөр - Ард Кредит ББСБ ХК нь 2011 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдаж, холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй нээлттэй хувьцаат компани билээ. Манай компани 2020 оны 5 сард Монголбанкнаас Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл авсан бөгөөд уг чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан анхдагч банк бус санхүүгийн байгууллага болсон юм.

Ард Кредит нь Монголбанкнаас олгосон Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрлийн хүрээнд АрдКэш цахим мөнгийг гүйлгээнд гарган Ард Аппликэйшнээр дамжуулан санхүүгийн бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдадаа хүргэхийг эрмэлзэн ажиллаж ирлээ.

Бид өнгөрсөн хугацаанд төр засгаас хэрэгжүүлж буй Цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх үйлчилгээний өртгийг бууруулах бодлогыг дэмжсээр ирсэн бөгөөд уг чиглэлээр хувийн хэвшлийн байгууллагуудыг манлайлан ажиллаж, бодлогыг амьдралд хэрэгжиж биеллээ олоход онцгой хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Тухайлбал, харилцагчдын дунд хамгийн эрэлттэй байгаа бүтээгдэхүүн болох АрдКойныг Ард Санхүүгийн Нэгдэл зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор Ард Аппликэйшн хэрэглэгчдийн тоо 1,000,000-д, АрдКойн эзэмшигчдийн тоо 600,000 гаруйд хүрээд байна. АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудаас бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан харилцагчдад олгодог, блокчэйн технологид суурилсан урамшууллын лояалти оноо бөгөөд бид оноогоо бусдад шилжүүлэх, арилжих зэрэг төрөл бүрийн боломжийг харилцагчид олгох платформыг хөгжүүлсэн юм.

Хэдийгээр Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниуд Монголд төдийгүй Дэлхий нийтэд шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа хэдий ч хууль, дүрэм, журмын зохицуулалт техник технологийн дэвшилтэй хөл зэрэгцэн алхаж чадахгүй байгаагийн улмаас харилцагчдаас Ард Аппликэйшны гүйлгээний хязгаар, АрдКойн лояалти онооны талаар багагүй гомдлууд ирсээр байна.

Харилцагчдаас ирүүлж буй гомдлууд нь гагцхүү эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлага, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журамд үйл ажиллагаагаа нийцүүлэхтэй холбоотойгоор үүсч байгаа тул бид Ард Аппликэйшн-д мөрдөгдөж буй гүйлгээний хязгаар нь иргэд, харилцагчдын шаардлагад нийцэхгүй байгаа, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болоод байгаа талаар саналыг 2020 оны 8 дугаар сар болон 12 дугаар саруудад Төв банкинд уламжлан хамтран ажиллаж байна.

Мөн төрийн эрх бүхий байгууллагын тавьсан шаардлагаар DAX цахим арилжааны платформыг Ард Аппликэйшнээс тусгаарлан https://dax.mn сайт дээр илүү боловсронгуй болгон хөгжүүлж байршууллаа.

DAX цэсийг Ард Аппликэйшнээс тусгаарласнаар аливаа хэлбэрээр урамшууллын оноо дахин хэрэглэгдэхгүй, арилжаалагдахгүй гэсэн үг биш бөгөөд харилцагчдын бүртгэлтэй АрдКойн хүчинтэй хэвээр хадгалагдан байгаа бөгөөд зөвхөн үйлчилгээ авах платформ өөрчлөгдөж байгаа юм. Уг платформын талаар мэдээлэл, хэрхэн ашиглах зааврыг Ард Экс ХХК-иас харилцагчдадаа хүргүүлэх тул та бүхэн хүлээцтэй хандаж илүү шинэлэг, дэвшилтэт платформын тусламжтайгаар арилжаанд илүү түргэн шуурхай, хялбараар оролцоорой.

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, иргэн хуулийн этгээдэд сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан байдлаар үйл ажиллагаагаа явуулахыг бодлого байдлаар дэмжихээр тусгасантай холбогдуулан цаашид төр засаг, төрийн эрх бүхий байгууллагууд баялаг бүтээгч, дотоодын аж ахуйн нэгжээ дэлхийтэй хөл нийлүүлэн, манлайлан алхахад бодлогоор дэмжин Монгол Улсын бизнес эрхлэгчид, харилцагч, хэрэглэгч, нийт ард түмнээ санхүүгийн эрх чөлөөнд хүргэсэн эрх чөлөөт улсын баян иргэд болоход дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлмээр байна.

Ард Кредит нь Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани юм. Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд  багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);

MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;

MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;

MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;

MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ArdCredit/

Утас: +976 77003322

Имэйл: info@ardcredit.com

Вэбсайт: www.ardcredit.com