АРД КРЕДИТ ХК АСН+ (Автомат Клиринг Хаус) БАНКНЫ ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМД НЭГДЛЭЭ

2020-12-15 16:27

Улаанбаатар, 2020 оны 12 сарын 14 өдөр - Ард Кредит хувьцаат компани (MSE:ADB) нь төлбөрийн системдээ тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ. Бид энэ оны 5 сард Ард Кэш нэртэй цахим мөнгөний зөвшөөрөл авсан бол 12 сарын 11-нд Монголбанкны банк хоорондын бага дүнтэй гүйлгээний ACH+(Automated Clearing House) системд амжилттай холбогдож, харилцагчиддаа данснаасаа банк хоорондын гүйлгээг илүү хялбар хийх боломжийг нээж өглөө. Ийнхүү, АрдАппын хагас сая гаруй хэрэглэгчид зээл авах, үнэт цаасны арилжаанд оролцох, онлайн худалдаа хийх, мөнгөө гуйвуулах, төлбөр тооцоо хийх зэрэг үйлчилгээнд нэг дороос хамрагдах боломжийг дахин нэг шат ахиуллаа.

Монгол Улсын төлбөр тооцооны системийн дэд бүтцэд бага дүнтэй төлбөрийн ACH+ (Автомат клиринг хаус) системийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Монголбанк Төлбөрийн системийн шинэчлэл хийх төслийн хүрээнд 2019 оны 8 сарын 15-нд нэвтрүүлсэн билээ. ACH+ төлбөрийн системээр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан 3 сая хүртэлх бага үнийн дүн бүхий гүйлгээ  дамждаг ба гүйлгээг бодит цагийн горимд, 24/7 зарчмаар тасралтгүй дамжуулах боломжийг харилцагчдад олгодгоороо давуу талтай юм. 

Ард Кредит нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, зах зээлд манлайлан ажиллах зорилготойгоор ажилладаг Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй, Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагддаг, Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг хувьцаат компани юм.

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК
  • MSE: XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан

Ард Апп татах:

ANDROID: https://play.google.com/store/apps/details?id=mn.ard.androidmm&hl=en
IOS: https://apps.apple.com/us/app/ard/id1369846744

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/ArdCredit/
Утас: +976 77003322
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар Дүүрэг, Ерөнхий сайд А. Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар.
Имэйл: info@ardcredit.com
Вэбсайт: www.ardcredit.com