Харилцах дансны хуулга хэрхэн авах вэ?
  • Ta e.ard.mn веб хувилбараар дамжуулан дансны хуулгаа татан авах боломжтой.  
  • Сэнтрал Тауэрын 1 давхарт байрлах Ардын салбараас авах боломжтой.

 

Тогтмол ханддаг төхөөрөмж биш байна гэсэн тохиолдолд яах вэ?

Ta Ард Апп руу нэвтрэхэд Тогтмол ханддаг төхөөрөмж биш байна гэсэн хариу гарвал аюулгүй байдал талаас таны өмнө нэвтэрч байсан төхөөрөмж өөрчлөгдсөнийг мэдэгдэж буй юм. Та 77003322 дугаарт бүртгэлтэй дугаараасаа холбогдон шинээр пин код авснаар нэвтрэх боломжтой болно.

Гүйлгээний нууц үгээ яаж солих вэ?

Ард Аппын нүүр хэсэгт байрлах миний булан цэснээс нууцлал тохиргоо цэсээс гүйлгээний нууц үг үүсгэх товчин дээр дарж, цаашид гүйлгээ хийхдээ ашиглах 4 оронтой шинэ нууц үг, давталтын хамт оруулж, хадгалах товчин дээр дарна.

 

Нэвтрэх нууц үгээ яаж солих вэ?

Хэрвээ та одоогийн нууц үгээ мэдэж байгаа бөгөөд солихыг хүсвэл Ард Апп руу нэвтэрч, Миний булан цэсээр дамжуулан Нууцлал тохиргоо цэсээс Пин код солих товчин дээр дарж, хуучин нууц үгийг шинэ нууц үг, давталтын хамт оруулж, хадгалах товчин дээр дарна. Хэрэв нууц үгээ мартсан бол нэвтрэх хэсэгт байгаа нууц үг сэргээх товчин дээр даран бүртгэлтэй утасны дугаараа оруулж, баталгаажуулах код аван цаашид нэвтрэхдээ ашиглах 6 оронтой пин кодоо зохион оруулаарай. Нууц үг оруулахдаа төрсөн өдөр, гар утасны оронгоос оруулах боломжгүй тул өөр нууц үг ашиглахыг зөвлөе.

 

Ард Аппын бүртгэл, баталгаажуулалтаа хэрхэн хийх вэ?

Ард Аппын нүүр хэсэгт байрлах МИНИЙ БУЛАН цэснээс Үндсэн баталгаажуулалт цэсийг сонгож бөглөх шаардлагатай мэдээллүүдийг бөглөж бүртгэлээ баталгаажуулна. 

 

Зээлийн тодорхойлолт яаж авах вэ?

Та e.ard.mn сайтаар Ард Аппын нэвтрэх нэр, пин кодыг оруулан нэвтрэн ороод, тодорхойлолт цэсээс авах дансны тодорхойлолтын төрлөө сонгоно. Таны Ард Аппад бүртгэлтэй и-мэйл хаягаар дансны тодорхойлолт илгээгдэнэ.

Хөрөнгө оруулалтын дүнгээс хамаарч зээлийн хүү буурах уу?

Харилцагч та ардкойнтой бол Ард Апп дахь ардкойны үлдэгдэлдэлд тулгуурласан Альфа зээлийг сонгоорой. Таны ардкойны хэмжээ өсөх тусам зээлийн хэмжээ ихсэж, зээлийн хүү буурна.

Богино хугацаат зээл эхний 7 хоног хүүгүй байдаг уу?

Богино хугацаат зээл нь эхний 7 хоногт хүү тооцохгүй. Богино хугацаат зээлийн шалгуур нь зээлийн дүнгийн 10%-тай дүйцэхүйц ардкойн байршуулах ба ингэснээр таны зээлийн хүү жилийн 1.2%-иар буурна. 

 

Дараагийн зээл авахад миний зээлийн хэмжээ нэмэгдэх үү?
  • Ард Аппын зээл нь Ард Аппаа идэвхтэй ашигладаг, ардкойнтой харилцагчдын зээлийн хэмжээ өсөж, зээлийн хүү буурдаг тооцоололтой.
  • Ард Аппын харилцагчийн од нэмэгдэх тутамд зээлийн хүү буурах нөхцөлтэй.
Авсан эргэн төлөлтийг сунгаж болох уу? Хэдэн удаа сунгах боломжтой вэ?

Та ардын урт хугацаат  зээлийг эргэн төлөлтийг хамгийн ихдээ 6 удаа, богино хугацаат зээлийг 3 удаа сунгах боломжтой.  Ард Аппынн Зээл цэсний Миний зээлүүд хэсэгт зээлийн эргэн төлөлт хийх өдөр сунгах товч идэвхэжнэ.

Гэрээ заавал өөрийн биеэр очиж байгуулах уу? Гэрээ байгуулах цэг хаана байдаг вэ?
  • Та анх Ард Аппад хэрэглэгч болж нэвтрэхдээ баталгаажуулалт цэсний цахим зээлийн эрх нээх гэрээний үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж хүлээн зөвшөөрөн гэрээг хийсэн тохиолдолд дахин гэрээ хийх шаардлагагүй. 
  • Салбар дээр ирэн мэдээлэл авах бол Сентрал Тауэрын 1 давхарт Ардын салбар байрлаж байна. Мөн 7700 3322 лавлах утаснаас мэдээлэл авах боломжтой.
Бизнесийн зээл авахад ямар шаардлагатай вэ?

Таны бизнес эхлээд 6-с доошгүй сар хэвийн үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай.

 

Хэрхэн зээлийн эргэн төлөлтөө хийх вэ?

Зээл цэсний Миний зээлүүд цэсэнд таны авсан зээлийн мэдээлэл  харагдах бөгөөд Зээл төлөх болон Зээл хаах гэсэн сонголттой байна. Хэрэв та хуваарьт төлөлтөө хийх тохиолдолд Зээл төлөх товчийг дарж зээлээ төлөх товчийг дарж зээлээ төлөх юм.

 

Ард Аппын зээл хэрхэн авах вэ?

Та Ард Аппын нүүр хэсгээс Зээл цэсийг сонгож, Ардын зээл авах товчин дээр дарж, Урт болон Богино хугацаат зээлээс  сонгон зээлийн хүсэлтийг явуулна. Зээлийн хүсэлтийн хариу 3-5 минутын дотор ирнэ. Зээлийн хүсэлт зөвшөөрөгдсөнөөр цахим ээлийн гэрээг хийн авах боломжтой. 

 

Итгэлцлийн дансыг хэрхэн цуцлах вэ?

Та Сэнтрал Тауэрын 1 давхарт байрлах Ардын салбар дээр ирэн цуцлах хүсэлтийг өгөх 

Эсвэл info@ardcredit.com и-мэйл хаяг руу • А4 цаасан дээр “Ард Кредит ББСБ  ХК-д өргөдөл гаргах нь” толгойтой гараар бичсэн өргөдөл / Өргөдөлд овог нэр, регистр, дансны дугаар, өргөдөл бичсэн он сарыг тусгасан байх/
• Иргэний үнэмлэхийн урд, хойд зураг
• Өөрийн иргэний үнэмлэх болон бичсэн өргөдлөө хамтад нь барьж авсан селфи зураг
Дараах материалуудыг хүлээж авсны дараа 24 цагийн дотор шийдвэрлэх болно.

Улирал бүр, сар бүр, хагас жил тутамд өгөөж авах сонголтыг яаж хийх вэ?

Та Ардын салбар дээр ирэн нөхцлөө сонгон гэрээ байгуулах 

Ард Кредит ББСБ-ын харилцагчийн үйлчилгээний лавлах 7700-3322 утас руу ажилтан холбогдон зааварчилгаа авах боломжтой.

Итгэлцлийн данс нээх доод үлдэгдэл хэд вэ?

Төгрөгийн итгэлцлийн дансны доод үлдэгдэл ₮10,000 байна. Долларын итгэлцлийн данс $200, евро €1,000 байна.

Итгэлцэл гэж юу вэ?

Итгэлцлийн үйлчилгээ нь Иргэн, Байгууллагад зориулсан хуримтлалын бүтээгдэхүүн бөгөөд харилцагчийн мөнгөн хөрөнгийг итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулан, тодорхой хугацаанд авч, ББСБ нь харилцагчийн өмнөөс эрсдэлийг тооцож, найдвартай байдлыг харгалзан зээл болон бусад төрлийн хөрөнгө оруулалтад байршуулж, ханш болон хүүгийн бууралтын эрсдэлээс хамгаалж зах зээлийн дунджаас өндөр ашиг олж өгөх зорилгоор харилцан хамтран ажилладаг үйлчилгээ юм.  

Валютын итгэлцлийн данс хэрхэн нээх вэ?

Сэнтрал Тауэрын 1 давхарт байрлах Ардын салбар дээр ирэн гэрээ байгуулах эсвэл 7700 3322 лавлах утсаар ажилтантай холбогдоорой. 

Итгэлцлийн дансны хугацаа дуусвал яах вэ?

Таны Ард Аппын харилцах дансанд хугацаа дууссан өдөр өгөөжийн хамт шилжиж орно.

Итгэлцлийн данс хэрхэн нээх вэ?

Итгэлцлийн үйлчилгээ нь хуримтлалын үйлчилгээ бөгөөд Ард Аппын ХУРИМТЛАЛ цэсэнд байрлах ИТГЭЛЦЭЛ-ийн үйлчилгээг сонгож данс нээх дүн болон 6-24 сарын хугацаагаас сонгож дансаа нээгээрэй. 

 

ArdPay үйлчилгээг ашиглан худалдан авалт хийх боломжтой газруудыг хаанаас харах вэ?

Та ArdPay боломжит газруудын жагсаалтын Ард Аппын ArdPay баннер болон www.ardcredit.com вебийн бүтээгдэхүүн цэснээс ArdPay үйлчилгээг сонгон харах боломжтой.

Хөнгөлөлт урамшуулал байдаг уу?

ArdPay худалдан авалт бүрд үнийн дүнгийн 1%-тай тэнцэх ардкойны урамшуулалтай. Тогтмол зарлагддаг урамшууллуудыг Ard App фэйсбүүк хуудас болон Ард Аппын Pick n Pay баннер дээрээс харах боломжтой. 

 

Төлбөр төлөх хугацаагаа хэрхэн мэдэх вэ?

Ард Аппын Зээл цэсний Миний зээл цэсэнд төлбөрийн талаарх бүхий л мэдээллээ харах боломжтой бөгөөд таны төлөлт хийх өдрүүд ойлгомжтой байдлаар харагдана. Мөн төлөлт хийх хугацаа болмогц бид танд аппликэйшнээр дамжуулан сануулах болно.

Гэрээ хэрхэн хийх вэ?

Та анх Ард Аппад хэрэглэгч болж нэвтрэхдээ баталгаажуулалт цэсний цахим зээлийн эрх нээх гэрээний үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж хүлээн зөвшөөрөн гэрээг хийсэн тохиолдолд дахин гэрээ хийх шаардлагагүй. 

Олон худалдан авалт зэрэг хийж болох уу?

Та өөрийн эрхийн хэмжээнд хэдэн ч худалдан авалт зэрэг хийх боломжтой.

ArdPay үйлчилгээний хүү шимтгэл хэд вэ?

ArdPay үйлчилгээ нь ямар нэгэн нэмэлт төлбөргүй, хүүгүй үйлчилгээ бөгөөд зөвхөн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд торгууль нэмэгдэж бодогддог.

ArdPay худалдан авалтын эрх үүсгэхэд ямар мэдээлэл авдаг вэ?

Таны Ард Аппын бүртгэлийн мэдээлэл, иргэний үнэмлэх, НДШ тодорхойлолт зэргийг ХУР системээс татан тулгах боломжтой байдаг.

ArdPay эрхээр хэрхэн худалдан авалт хийх вэ?

 Та ArdPay-д нэгдсэн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ ArdPay QR-г уншуулж төлбөрөө шууд төлөх болон хуваан төлөх боломжтой.  

ArdPay хэрхэн ашиглаж эхлэх вэ?

Ард Аппыг татаж, Бүртгүүлэх хэсгээр нэвтэрч, өөрийн бүртгэлээ 100% баталгаажуулна. Зээл цэсэнд байрлах Хувааж төлөх үйлчилгээг сонгож худалдан авалтын эрхээ тооцоолуулах боломжтой. 3-5 минутын дотор зээлийн хүсэлтийн хариу ирэх бөгөөд эрх зөвшөөрөгдсөнөөр Ард Аппын үндсэн цэсэнд худалдан авалтын эрх бүхий ArdPay виртуал карт үүснэ. 

Кредит карт гэж юу вэ?

Таны хувийн хэрэглээнд зориулан олгосон зээлийн эрх бүхий төлбөрийн карт юм. Кредит картын зээлийн эрхийг Ард Кредит ББСБ  тогтооно.

 

Кредит картын хүүг хэрхэн тооцдог вэ?

Кредит карт нь 2 янзын хүүтэй байдаг. 

  • Бэлэн бус зарлагын хүү - энэ нь худалдаа үйлчилгээний байгууллагаас худалдан авалт хийхэд тооцогддог хүү.
  • Бэлэн зарлагын хүү - энэ нь кредит картаараа АТМ болон Ард Аппаас авахад тооцогдох хүү юм.

 

Кредит картын пин кодоо хэрхэн сэргээх вэ?

 

Та Ард Кредит ББСБ-ын харилцагчийн үйлчилгээний төвийн 7700 3322 лавлах утас руу Ард Аппад бүртгэлтэй утасны дугаараар холбогдон сэргээлгэнэ.

Эсвэл info@ardcredit.com и-мэйл хаяг руу • А4 цаасан дээр “Ард Кредит ББСБ  ХК-д өргөдөл гаргах нь” толгойтой гараар бичсэн өргөдөл / Өргөдөлд овог нэр, регистр, пин кодоо хүлээн авах и-мэйл, өргөдөл бичсэн он сарыг тусгасан байх/
• Иргэний үнэмлэхийн урд, хойд зураг
• Өөрийн иргэний үнэмлэх болон бичсэн өргөдлөө хамтад нь барьж авсан селфи зураг
Дараах материалуудыг хүлээж авсны дараа танд 2-3 цагийн дотор и-мэйл рүү пин код очих болно.

 

Кредит картын үлдэгдэл болон ашигласан дүнгээ хэрхэн шалгах вэ?
  • Ард Аппаар дамжуулан картын гүйлгээ болон үлдэгдлээ харах.
  • Сар бүр таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу хуулга илгээгдэнэ.
Кредит картын төлөлт хэрхэн хийх вэ?

Та Ард Апп ашиглан өөрийн харилцах данснаасаа төлбөрөө шилжүүлэх, эсвэл манай салбарт биечлэн ирж төлбөрөө төлөх боломжтой. Хугацаандаа төлбөрөө төлөх нь зээлийн түүх, оноонд эерэгээр нөлөөлнө.

Кредит картаа алдсан гээсэн тохиолдолд яах вэ?

Ард Кредит ББСБ-ын харилцагчийн үйлчилгээний төвийн 7700 3322 лавлах утсаар холбогдож хаясан/хулгайд алдсан картаа мэдэгдэн хаалгах шаардлагатай. Та дансны хуулгаа анхааралтай хянаж сэжигтэй, хэвийн бус гүйлгээ гарсан тохиолдолд бидэнд яаралтай мэдэгдээрэй. 

 

Ард Дебит карт гэж юу вэ?

Ард Дебит карт нь таны Ард Апп дахь харилцах данстай холбогдсон төлбөрийн карт бөгөөд худалдан авалт хийх, АТМ-ээс бэлэн мөнгө авах болон картаар төлбөр төлөхөд ашиглагдана. Энэ нь зээлийн карт биш юм.

Дебит картаа хэрхэн идэвхжүүлэх вэ?

Карт танд хүргэгдэх үед идэвхжсэн байдаг тул шууд ашиглах боломжтой. 

 

Дебит картын пин кодоо хэрхэн тохируулах вэ?

Ард Дебит картын пин код нь таны Ард Аппад бүртгэлтэй и-мэйл хаяг руу noreplay@negdi.mn и-мэйл хаягаас илгээсэн байна. Та пин кодоо цээжлээд тухайн и-мэйлийг устгана уу.

Дебит картын пин кодоо мартсан тохиолдолд яаж сэргээх вэ?

Та Ард Кредит ББСБ-ын харилцагчийн үйлчилгээний төвийн 7700 3322 лавлах утас руу Ард Аппад бүртгэлтэй утасны дугаараар холбогдон сэргээлгэнэ.

Эсвэл info@ardcredit.com и-мэйл хаяг руу • А4 цаасан дээр “Ард Кредит ББСБ  ХК-д өргөдөл гаргах нь” толгойтой гараар бичсэн өргөдөл / Өргөдөлд овог нэр, регистр, пин кодоо хүлээн авах и-мэйл, өргөдөл бичсэн он сарыг тусгасан байх/
• Иргэний үнэмлэхийн урд, хойд зураг 
• Өөрийн иргэний үнэмлэх болон бичсэн өргөдлөө хамтад нь барьж авсан селфи зураг
Дараах материалуудыг хүлээж авсны дараа танд 2-3 цагийн дотор и-мэйл рүү пин код очих болно.

Дебит картын хуулга дээр сэжигтэй гүйлгээ байвал яах ёстой вэ?

Та Ард Кредит ББСБ-ын харилцагчийн үйлчилгээний төвийн 7700 3322 лавлах утас руу холбогдох, Ардын салбарт хандан хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой. Гүйлгээ нь Монгол улсад хийгдсэн тохиолдолд Төв банкны журмын 7-14 хоногийн хугацаанд шийдвэрлэгдэнэ.

Дебит картынхаа үлдэгдлийг хэрхэн шалгах вэ?
  • Ард Апп дахь харилцах дансны үлдэгдлээс харах
  • АТМ-ын “Үлдэгдлийн лавлагаа” сонголтыг ашиглах
Дебит карт хаяж, гээсэн тохиолдолд яах вэ?

Ард Кредит ББСБ-ын харилцагчийн үйлчилгээний төвийн 7700 3322 лавлах утсаар холбогдож хаясан/хулгайд алдсан картаа мэдэгдэн хаалгах шаардлагатай. Та дансны хуулгаа анхааралтай хянаж сэжигтэй, хэвийн бус гүйлгээ гарсан тохиолдолд бидэнд яаралтай мэдэгдээрэй.

 

Хамтрагч байгууллагууд