IPO

Ард Кредит ББСБ ХК нь 2018 онд Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж ХК-с IPO хийх зөвшөөрөл аван үнэт цаасаа бүртгүүлсэн бөгөөд 2019 оны 2-р сард IPO хийж хувьцаагаа анх удаа олон нээлттэй санал болгосон юм. Компани нийт хувьцааныхаа 25 хувь буюу 70,000,000 ширхэг хувьцааг нийтэд санал болгон 4.9 - 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг татан төвлөрүүлж, анхдагч зах зээлд санал болгон арилжаалах хувьцааны 50 хувь буюу 35,000,000 ширхгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг 70 төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувь буюу 35,000,000 ширхгийг захиалгын бүртгэлийн аргаар нэг бүрийг 70-85 төгрөгөөр олон нийтэд санал болгосон юм. Үндсэн андеррайтераар Ард Капитал ҮЦК ХХК буюу одоогийн Өлзий эн Ко Капитал ҮЦК ХХК ажилласан юм.

Анхдагч зах зээлийн захиалгыг 2 сарын 18-аас 3 сарыг 1-ний хооронд явагдаж нийт 1,763 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож нийт 7,3 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон татан төвлөрүүлэх доод дүнгээс 299% дахин давсан үзүүлэлт болсон юм.

Захиалгын дийлэнх нь 85 төгрөгөөр ирсэн хэдий ч Ард Кредит ББСБ ХК болон андеррайтерийн компани "Ард Капитал ҮЦК" ХХК-ийн зүгээс Монголын Хөрөнгийн Биржийн журам, хөрөнгө оруулагчдад өгөх өгөөжийг харгалзан үзэж, нэгж хувьцааны нийлүүлэх үнийг нийт ирүүлсэн захиалгын тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханш буюу 81 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэсэн юм.

Ийнхүү Ард Кредит ББСБ 1,500 гаруй шинэ хувьцаа эзэмшигчтэй, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон юм.

Үүнээс хойш Ард Кредит ББСБ ХК Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс, Хувьцаат компанийн I ангилалд жил бүр багтаж, хувьцаа эзэмшигчдэдээ нийт 5.4 тэрбумын төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр, 800 сая төгрөгийн хувь тэнцүүлсэн урамшуулал олголоо.

 

FPO

Ард Кредит ББСБ ХК нь IPO хийснээс 5 жилийн ололт амжилтаа бататгаж, Компанийн хөгжлийг дараагийн шатанд гаргахаар хичээнгүйлэн ажиллаж, олон нийтэд нэмэлт хувьцаагаа гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд 2023 оны 9 сард Санхүүгийн Зохицуулах Хорооноос нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө авсан юм. Ингэснээр бид 2024 оны Хөрөнгийн салхийг хагалж, нэмэлт хувьцааны анхдагч арилжааны цан цохих ёслолыг Монголын Хөрөнгийн Биржийн танхимд хийсэн юм. 

Компани нийт хувьцааны 30% буюу 84,000,000 ширхэг хувьцааг санал болгож, нэгж хувьцааг 106 төгрөгөөр үнэлэн, нийт ₮8.9 тэрбумыг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм. Татан төвлөрүүлэх дүнгийн 20 хувийг хэрэглээний зээл, 30 хувийг хөрөнгө барьцаалсан зээл, 50 хувийг бичил болон жижиг дунд бизнесийн зээлийн санхүүжилтэд зориулах юм.

Компани үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 12 жилийн хугацаанд харилцагчийн тоо 1 сая давж, компанийн хөрөнгө 143 дахин өсөж, ₮71.5 тэрбумд хүрч, энэ хугацаанд нийт ₮382.8 тэрбумын зээлийг олгосон байна. Нээлттэй хувьцаат компани цагаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс, хувьцаат компанийн I ангилалд жил бүр багтаж, хувьцаа эзэмшигчдэдээ нийт 5.4 тэрбумын төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр, 800 сая төгрөгийн хувь тэнцүүлсэн урамшуулал олголоо.

Компани 2024 оны хагас жилийн байдлаар өөрийн хөрөнгөө ₮83.7 тэрбум, зээлийн багцаа ₮54.5 тэрбумд хүргэж, 70 мянга гаруй зээлдэгчтэй болж, ₮1.5 тэрбумын цэвэр ашигтай ажиллаад байна.

 

phptsb5tL-1722317079.png

Хамтрагч байгууллагууд