2024-07-23

NOTICE OF EXTRAORDINARY MEETING OF SHAREHOLDERS

“Ард Кредит ББСБ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

Компанийн оноосон нэр: Ард Кредит ББСБ ХК (MSE:ADB)

Хаяг, Утас: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр барилгын 13 давхар, 1313 тоот, 77003322

Хурал хуралдах өдөр, цаг: 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр, 11:00 цаг

Хурал хуралдах газар (байршил): Ард Аппаар дамжуулан цахим хэлбэрээр

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 
2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр

Хурлын хэлэлцэх асуудал: 

  1. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуримтлагдсан ашгаас нэмэгдүүлэх;
  2. “Ард Кредит ББСБ” ХК-ийн компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;
    1. Компанийн хаягийг өөрчлөх;
    2. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх;
  3. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2 ердийн гишүүдийг томилох;

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг: 
Хувьцаа эзэмшигчид 2024 оны дугаар 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандан, компанийн https://ardcredit.com/ вэбсайтад хандан эсхүл Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр барилгын 1 давхар байрлах “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн салбарт биечлэн ирж танилцах боломжтой. Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гарагт 10:00–12:00 цагт, 14:00-17:00 цагийн хооронд ажиллана. Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар Утас: 7700 3322

Хурал зохион байгуулах комиссын дарга, гишүүдийн мэдээлэл: 

Хурлын комиссын дарга: “Ард Кредит ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар

Хурлын комиссын гишүүд:

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин
Санхүү эрхэлсэн захирал Д.Лхагва-Очир
Ерөнхий нягтлан бодогч  Х.Цэрэннадмид
Туслах хуульч Г.Буянтогтох

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Partners