REPRESENTATIVE BOARD OF DIRECTORS
Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/35 тоот тогтоолоор компанийн хувьцааны хөрвөх чадварыг сайжруулах, хувьцааны ханшийг тогтворжуулах зорилгоор хувьцаа эзэмшигч “Эйч Ви Эл Эл” ХХК-иас нийт 337,853,819.44 /гурван зуун гучин долоон сая найман зуун тавин гурван мянга найман зуун арван есөн төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийн үнийн дүнтэй, 3,222,566 /гурван сая хоёр зуун хорин хоёр мянга таван зуун жаран зургаа/ ширхэг хувьцааг нэг бүрийг 104.84 /нэг зуун дөрөв төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгөөр эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэлээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэт цаасны бүртгэлийн журамд заасны дагуу Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй өөрийн гаргасан хувьцааг эргүүлэн худалдаж авч, халааслах болсныг хувьцаа эзэмшигчдэдээ үүгээр мэдэгдэж байна.