IBAN гэж юу вэ?
“IBAN ДАНСНЫ ДУГААРЛАЛТ” (International Bank Acccount Number) гэдэг нь олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой 20 оронгийн бүтэцтэй харилцагчийн дансны дугаарыг хэлнэ. Манай улсын хувьд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу банк болон Цахим мөнгө гаргах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл IBAN дансны нэгдсэн дугаарлалтад шилжиж байгаа юм.
IBAN дугаарлалттай болсноор:
- Дансны дугаарын алдааг хялбар, түргэн шалгах боломжтой болно.
- Данс хөтлөгч банкийг шууд тодорхойлох боломжтой болно.
- Олон улсын гүйлгээний алдаа, буцаалтыг багасгана.