2024-09-04

Ард Кредит нээлттэй бондын хоёрдогч арилжаа эхэллээ

Улаанбаатар хот, 2024-9-4  

Ард Кредит банк бус санхүүгийн нээлттэй хувьцаат компани (MSE:ADB) нь Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрлийн дагуу 13.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий нээлттэй бондыг Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX) дээр гаргах болсон юм. Нээлттэй бондын андеррайтераар Апекс Капитал ажилласан бөгөөд уг нээлттэй бонд нь Ард Кредитын анхны нээлттэй бонд юм.

2024 оны 8 сарын 26-ны өдөр анхдагч арилжаа явагдаж 159 харилцагчаас 2 тэрбум төгрөгийн захиалга ирснээр Транч-1 амжилттай хаагдсан юм. Харин 2024 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн Улаанбаатар Үнэт Цаасны Бирж дээр уг нээлттэй бондын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлж байгааг мэдэгдэхэд таатай байна. 

Нээлттэй бонд (UBX:ADBB) нь нэг бүрийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 18.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, улирал бүр өгөөж олгох нөхцөлтэй, хүүгийн орлогын албан татвар нь 5 хувь байх бөгөөд бондоо барьцаалан зээл авах боломжтойгоороо онцлог юм. Ард Кредит Бонд нь нийт 4 транчтай бөгөөд одоогоор Транч-2-ын урьдчилсан захиалга явагдаж байна.Тус санхүүжилтээр компани нь санхүүгийн хүртээмжийг сайжруулах, эмэгтэйчүүдийн тэргүүлсэн бизнесийг дэмжихэд голлон анхаарч, финтек болон ЖДҮ-ийн зээлийн багцаа тэлнэ. 

Ард Кредит нь 1 сая гаруй харилцагчтай, 14 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй, Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс болон I ангилалд багтдаг, Санхүүгийн Зохицуулах Хорооны 5, Монголбанкны 3 тусгай зөвшөөрөл бүхий Монголын тэргүүний финтек юм. Ард Кредит нь Ард Санхүүгийн Нэгдлийн (MSE:AARD) охин компани юм.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Кредит ББСБ ХК
Төв оффис
: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 77003322
И-мэйл хаяг: info@ardcredit.com
Вэбсайт: ardcredit.com

 

 

 

Хамтрагч байгууллагууд