Ард Кредит ББСБ ХК Нээлттэй бондын цан цохилоо
Улаанбаатар хот-2024-08-26, Ард Кредит ББСБ ХК-ийн нээлттэй бондын цан цохих ёслол Улаанбаатар Биржийн танхимд боллоо. Ард Кредит ББСБ ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хурлдаанаар 13.5 тэрбум төгрөгийн НЭЭЛТТЭЙ БОНД гаргах зөвшөөрлөө авлаа.Нээлттэй бонд нь Улаанбаатар Үнэт Цаасны Бирж-ээр арилжаалагдаж буй анхны нээлттэй бонд болж буй бөгөөд бондын андеррайтераар Apex Capital - Better Investing ажиллаж байна.
Татан төвлөрүүлэх дүнгийн 30 хувийг хөрөнгө барьцаалсан зээл, 30 хувийг хэрэглээний зээл, 40 хувийг бичил болон жижиг дунд бизнесийн зээлийн санхүүжилтэд зориулах бөгөөд 2024 онд нийт хөрөнгөө 110.9 тэрбум, зээлийн багцыг 85.9 тэрбумд хүргэж 6.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байгаа юм.
Ард Кредит ББСБ ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос 6, Монголбанкнаас 3 тусгай зөвшөөрөлтэй цорын ганц ББСБ бөгөөд 2023 онд Засаглалын кодексийг хэрэгжүүлэгч ТОП-10 компанийн нэг болсон. 2024 оны эхний улиралд 8.9 тэрбум төгрөгийн нэмэлт хувьцааг амжилттай татан төвлөрүүлж, олон нийтэд нээлттэй ХК болсноос хойш жил бүр Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс, I ангилалд багтсан, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй ББСБ юм.
Нээлттэй бондын захиалгыг Ард Аппаар болон -аар дамжууланоролцох боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Кредит ББСБ ХК
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт
w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardcredit.com
Вэбсайт: https://fpo.ardcredit.com/