Ард Кредит ББСБ ХК нь НЭЭЛТТЭЙ БОНД гаргах зөвшөөрлөө авлаа
Ард Кредит ББСБ ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 8 дугаар сарын 2-ны буюу өнөөдрийн хуралдаанаар 13.5 тэрбум төгрөгийн НЭЭЛТТЭЙ БОНД гаргах зөвшөөрлөө авлаа.Нээлттэй бонд нь Улаанбаатар Үнэт Цаасны Бирж-ээр арилжаалагдаж буй анхны нээлттэй бонд болж буй бөгөөд бондын андеррайтераар Apex Capital - Better Investing ажиллаж байна.Дашрамд дуулгахад Ард Кредит ББСБ ХК нь 8.9 тэрбум төгрөгийн нэмэлт хувьцаа гарган 2024 оны хөрөнгийн зах зээлийн салхийг хагалсан билээ.