АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Г.СҮХБААТАРЫГ ТОМИЛЛОО
Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлаар Г.Сүхбаатарыг томиллоо. Ард Кредит ББСБ ХК нь Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекст тасралтгүй багтаж, компанийн засаглалын кодексыг хэрэгжүүлэгч тэргүүлэгч 10 компанийн нэгээр шалгарсан банк, санхүүгийн салбарыг шилдэг финтек компани болон өргөжжээ. Компани нь салбарын хамгийн олон буюу 14 мянга илүү хувьцаа эзэмшигчтэй, Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос авсан нийт 9 тусгай зөвшөөрлийн хүрээнд нийт 1 сая гаруй харилцагчдадаа зээл, мөнгөн гуйвуулга, валют арилжаа, цахим мөнгө, картын үйлчилгээг салбартаа анхлан үзүүлэгч төлбөрийн системийн оролцогч тэргүүлэгч санхүүгийн компани юм.
Г.Сүхбаатар нь банк, санхүүгийн салбарт 19 жил ажилласан туршлагатай бөгөөд 2022 оны 01-р сараас эхлэн Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан юм.Тэрээр Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүнд багтах Ард Кредит, Ард Лизинг компаниудад тасралтгүй сүүлийн 7 жил удирдлагын түвшинд ажиллаж, хамт олноо удирдан чиглүүлэн үр дүнтэй ажилласан юм. Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах болсон танд амжилт хүсье.
Г.Тэлмэн нь 2020 оны 01 сарын 27-ний өдрөөс хойш 4 гаруй жил баг хамт олноо манлайлан, компанийг хөгжлийн дараагийн шатанд гаргах томоохон ажлуудыг гүйцэтгэсэн юм. Г. Тэлмэн захиралдаа Ард Кредит ББСБ ХК-ныхаа нийт хамт олны зүгээс цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.