ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Ард Кредит ББСБ ХК нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сэнтрал Tауэр барилгын 17 давхарт байрлах Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байранд амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн хурал нь Ард Санхүүгийн Нэгдэлээс зохион байгуулж буй Crypto Week арга хэмжээний хүрээнд зохиогдож буйгаараа онцлог боллоо. Уг арга хэмжээ 6 хоногийн турш үргэлжилж нийт 1,196 оролцогч сарга хэмжээнд оролцлоо.
Хурал биет болон цахим хосолсон хэлбэрээр явагдсан нь хувьцаа эзэмшигчид хуралдаа идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлж, санал хураалтыг Ард Аппаар авсан нь 50,000 хуудас цаас буюу 220 кг цаас хэмнэжээ.
Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 78.35% нь оролцож,
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан
- Компанийн 2023 оны санхүүгийн тайланд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлт
- 2023 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийг тус тус танилцууллаа.
Мөн Ард Кредит ББСБ ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулга, Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг тус тус хэлэлцэж, хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 99.96% нь дэмжин баталлаа.
Ард Кредит ББСБ ХК-ийн ТУЗ-ийн дарга, Хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга Ч.Ганзориг:
Ард Кредит ББСБ ХК нь Ард Санхүүгийн Нэгдлийн томоохон компаниудын нэг бөгөөд 14,000 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Та бүхний мэдэж байгаачлан энэ жил бид FPO буюу нэмэлт хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгон, Монгонлын Хөрөнгийн Бирж дээр арилжаалж, 8.9 тэрбум төгрөгийг босгож, хувьцаа эзэмшигчдийн тоо өссөн байна. Крипто валютын өвөл дуусаж зун ирж байгаа тул Ард Санхүүгийн Нэгдэл энэ долоо хоногийг Крипто долоо хоног нэртэйгээр зохион байгуулж байгаа билээ. Ард Кредит ББСБ ХК-ийн Крипто долоо хоногт нэгдэн хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулж байна.
Гүйцэтгэх захирал Г.Сүхбаатар:
2023 оны туршид 1.4 тэрбум төгрөгийн 12.2 сая ширхэг компанийн хувьцаа арилжаалагдаж 2023 oны эцсээр компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 13,700 болсон байна. Зээлийн багц 41.8 тэрбум төгрөгөөс 49.6 тэрбум төгрөг, нийт актив 58.0 тэрбум төгрөгөөс 72.0 тэрбум төгрөгт хүрч 2023 онд 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Санхүү эрхэлсэн захирал Д.Лхагва-Очир:
Нэмэлт хувьцаанд 1,500 гаруй хувьцаа эзэмшигчид оролцож, 9.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж үүнээс 8,900,000,000 төгрөгийн захиалга биелсэн. Цаашид 36 тэрбум төгрөгөөр санхүүжилт татах боломжтой болж бидэнд дараагийн том өсөлтийг хийх нөхцөл байдал бүрдээд байна.
Грант Торнтон Аудит ХХК-ийн менежер С.Уянга:
Ард Кредит ББСБ-ийн санхүүгийн тайланд “эерэг” буюу СЗХ-ны журам, зааварт заасан аргачлалын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн, стандарт үнэлгээг өгсөн.
ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Солонго:
“Ард Кредит ББСБ” ХК нь Монголбанкнаас Аутсорсингийн үйлчилгээ авах тусгай зөвшөөрлийг авч, Кредит картыг хэрэглээнд нэвтрүүлж 1 сая гаруй харилцагчтай болж, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагаандаа олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн ISO/IEC 27001:2013 стандартыг нэвтрүүлсэн байна. Ард Кредит ББСБ ХК-ийн удирдлагын багийн хувьд үйл ажиллагааны цар хүрээгээ нэмэгдүүлж, санхүүгийн үзүүлэлтээ сайжруулж 2023 онд төлөвлөсөн зорилтоо биелүүлсэн гэж дүгнэж байна.
Хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй ББСБ-ын Хувьцаа эзэмшигчдэдээ талархал илэрхийлье.