2024-03-31

АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 3 сарын 15-ны өдрийн 24/03 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.

 

Компанийн оноосон нэр: Ард Кредит ББСБ ХК (ADB)

Хурал хуралдуулах газар: Саналыг Ард Секюритиз ҮЦК ХХК компанийн Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт,

Огноо: 2024 оны 4 сарын 25-ны өдрийн 11:00 цагт

Санал өгөх хэлбэр: Ард Апп (Ard App) болон цаасаар саналаа өгнө.

2024 оны 4 сарын 25-ны өдөр хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид урьдчилсан санал өгөх боломжтой. Саналыг Ард Секюритиз ҮЦК ХХК компанийн Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар хаягаар дамжуулан авах ба саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацааг 2024 оны 4 сарын 23-ны өдрөөр тасалбар болгоно.

Хурлын хэлэлцэх асуудал

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах
  2. Компанийн 2023 оны санхүүгийн тайланд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах
  3. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  4. 2023 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрийг танилцуулах
  5. Ард Кредит ББСБ ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах

Бүртгэлийн өдөр: 2024 оны 4 сарын 5-ны өдөр

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
  2. Компанийн 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
  3. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
  4. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
  5. Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл. 

Хувьцаа эзэмшигч та 2024 оны 3 сарын 31-ний өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл www.ardcredit.com цахим хуудсаар зочлон хурлын материалтай танилцах боломжтой.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар

Утас: 7700 3322

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Хамтрагч байгууллагууд