АРД КРЕДИТ ББСБ ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА
Ард Кредит ББСБ ХК 2023 оны цэвэр ашгийн 37.5% буюу 1.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилна.
Нэгж хувьцаанд 2.8 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилах бөгөөд ногдол ашгийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр ҮЦТХТ ХХК-иар дамжуулан олгоно. Ингэснээр Ард Кредит ББСБ ХК нь Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК болон Lemon Press-н хамтарсан “Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарлая!” уриалгад нэгдсэн анхны компаниудын нэг болсон юм.
Компани Нээлттэй хувьцаат компани болохдоо олон нийтээс 5.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бөгөөд 2019 оноос хойш жил бүр компанийн цэвэр ашгийн 30%-50%-ийг ногдол ашиг хэлбэрээр тараасан бөгөөд нийт 5.2 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хэлбэрээр тараасан байна.