АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА
2024 оны хөрөнгийн зах зээлийн салхийг хагалж 2 сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр Ард Кредит ББСБ ХК-ийн нэмэлт хувьцааны анхдагч арилжааны цан цохих ёслол болж, 2 сарын 21-ний өдөр амжилттай хаагдлаа.
2024 оны хөрөнгийн зах зээлийн салхийг хагалж 2 сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр Ард Кредит ББСБ ХК-ийн нэмэлт хувьцааны анхдагч арилжааны цан цохих ёслол болж, 2 сарын 21-ний өдөр амжилттай хаагдлаа. Ард Кредит ББСБ ХК нь нийт 84,000,000 ширхэг хувьцааг нэмж гаргаж буй бөгөөд нэгж хувьцааг 106 төгрөгөөр үнэлэн, нийт 8.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байснаас анхдагч зах зээлийн арилжаагаар 9,105,862,160 /есөн тэрбум нэг зуун таван сая найман зуун жаран хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийн үнийн дүн бүхий 85,904,360 ширхэг хувьцааг худалдан авахаар, нийт 1,583 захиалга ирж, 102.3 хувийн биелэлттэйгээр хаагдлаа.
Татан төвлөрүүлэх дүнгийн 20 хувийг хэрэглээний зээл, 30 хувийг хөрөнгө барьцаалсан зээл, 50 хувийг бичил болон жижиг дунд бизнесийн зээлийн санхүүжилтэд зориулах бөгөөд 2024 онд нийт хөрөнгөө 110.9 тэрбум, зээлийн багцыг 85.9 тэрбумд хүргэж 6.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байгаа юм.
Үнэт цаасны танилцуулга болон андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүртэлх үнийн дүн бүхий хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 94.6 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийлээ.
Нийт хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нартаа баярлалаа.