МАЛЧДАД 300 САЯ ТӨГРӨГИЙН УУРАГТ ТЭЖЭЭЛ ХАНДИВЛАЖ, 3,000 ГАРУЙ МАЛЧДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮ БОЛОН ТӨЛӨЛТИЙГ 8 САРААР ХОЙШЛУУЛАВ.
СКОПА төслийн хүрээнд 2022 оноос эхлэн малчдад зээл олгосоор ирсэн билээ. Тэгвэл Монгол Улсад зудын бодит эрсдэл бий болж, хаваржилт хүндэрч байгаа энэ үед Ард Санхүүгийн Нэгдлийн зүгээс малчдаа дэмжсэн арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Уг шийдвэрийн хүрээнд малчдын зээлдээ хөнгөлөлт үзүүлж, хүү болон үндсэн төлбөрийг 2024 оны 2 сарын 23-наас эхлэн 8 сарын хугацаатай хойшлуулахаас гадна 300 сая төгрөгийн үнэ бүхий уураг болон эрдсийн агууламж өндөр малын тэжээлийг хандивлаж байна.
Улсын Онцгой Комиссын мэдээлснээр энэ сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 5 аймгийн 22 суманд “төмөр буюу шилэн зуд”, 18 аймгийн 90 суманд “цагаан зуд” нүүрлэж, нийт 20 аймгийн 192 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрч, өнөөдрийн байдлаар 1.5 сая мал хорогдоод байна. Иймээс эхний ээлжид зудын хүндрэл өндөртэй байгаа аймгуудын сум, багуудаар байршуулсан байгаа агуулахаас уургийн агууламж өндөр тэжээлийг малчдын гар дээр шууд дэмжлэг болгон хандивлахаар болов.
Бид 2021 оны 8 сараас эхлэн СКОП Аллианс компанитай хамтран Монгол Улсад анх удаа нийлүүлэлтийн гинжин хэлхээний ГҮҮД платформыг нэвтрүүлэн санхүүжилтийн таатай нөхцлөөр бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, малчдад малын тэжээлийн зээлийг таатай нөхцөлөөр олгох, бараа бүтээгдэхүүний түгээлт, борлуулалтын сувгийн цогц шийдлийг бүрдүүлэн ажиллаж ирсэн билээ.
Малчид уурагт тэжээлийг Багийн дарга, Монгол Шуудангийн шууданчдад хандан малын тэжээлийн зээлээ хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломжийг бүрдүүлсэний хүрээнд Ард Кредит ББСБ ХК Нийлүүлэлтийн гинжин хэлхээний СКОПА төслийн хүрээнд нийт 3500 харилцагч байгууллага, 3000 гаруй малчдад эхний 45 хоног хүүгүй, таатай нөхцлөөр санхүүжилтийг олгон ажилладаг юм.
Майнд Тек нь Рапс (Юнгар) хэмээх тосны ургамлын шахдаснаас 40% уургийн агууламж бүхий уурагт тэжээлийг гарган авч, малд нэн шаардлагатай байгаа уургыг нөхөх мөн олон төрлийн сөрөг нөлөөг арилгах олон талын ашиг шимтэй уурагт тэжээлийг эх орондоо үйлдвэрлэж байна.