АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2021-03-23 15:21

Ард Кредит ББСБ ХК нь шинэ төрлийн Коронавирусын (Covid-19) болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэрэгсэл ашиглан хуралдуулахаар боллоо. Хувьцаа эзэмшигч та хурлын өдөр live.ard.mn цахим хуудсаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа оролцоно уу.

Компанийн оноосон нэр: Ард Кредит ББСБ ХК 

Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 3 сарын 18-ны өдрийн 2021/13 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.

Хурал хуралдуулах өдөр, цаг: 2021 оны 4 сарын 30-ны өдрийн 11:00 цагт live.ard.mn сайтаар дамжуулан хуралдана. Та цахим хуралд оролцохдоо регистрийн дугаараа ашиглан  сайтад нэвтэрнэ үү. 

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: 
1.1.  Ард Кредит ББСБ ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан батлах;
1.2.  Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;
1.3.  Компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах;
1.4.  Ногдол ашгийн тайлан танилцуулах;
1.5.  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох;
Бүртгэлийн өдөр: 2021 oны 4 сарын 9
Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
1.  Ард Кредит ББСБ ХК-ийн нэмэлт, өөрчлөлт оруулсан дүрмийн төсөл;
2.  Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан; 
3.  Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлт; 
4.  Ногдол ашгийн тайлан;
5.  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
6.  Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар; 
7.  Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
8.  Хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолын төсөл;
  Хувьцаа эзэмшигч та 2021 оны 4 сарын 29-ний өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхарт ирж, эсвэл компанийн www.ardcredit.com цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой. 
  Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2 давхар Утас: 77003322, 80114871