АРД КРЕДИТ ББСБ ХК МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНД НЭГДЛЭЭ

2021-02-26 09:54

Mонгол улс, Улаанбаатар хот, 2020-02-25. Ард Кредит компани нь 2020 оны 5 сарын 20-ны өдөр Монголбанкаас цахим мөнгө, төлбөрийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авч АрдКэш цахим мөнгийг хэрэглээнд нэвтрүүлж, 2020 оны 12 сард Монголбанкны АСН+ (Автомат Клиринг Хаус) банк хоорондын төлбөр тооцооны системд нэгдэж хэрэглэгчдэдээ төлбөр тооцооны үйл ажиллагааг банкны салбарт үзүүлж эхэлсэн билээ.

Ард Кредит ББСБ ХК-г 2021 оны 2 сарын 18-ны өдөр Монголын Банкны холбооны Удирдах зөвлөлийн хурлаар Монголын Банкны Холбооны холбогдох гишүүн байгууллагаар элсүүлэх шийдвэр гаргаснаар Ард Кредит ББСБ ХК нь Монголын Банкны Холбооны албан ёсны бүрэн эрхт гишүүн байгууллага боллоо.

Ингэснээр Ард Кредит ББСБ ХК нь Монголын санхүүгийн салбарын 90 орчим хувийг бүрдүүлдэг банкны салбарт оролцож эхэллээ.

Банк, санхүүгийн салбарын цаашдын хөгжил дэвшлийн төлөө Монголын Банкны Холбоотой хамтран ажиллах болсондоо бид туйлын баяртай байна. Бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, бэхжин иргэд, харилцагчдад хүртээмжтэй, ээлтэй санхүүгийн үйлчилгээг цогц хэлбэрээр хүргэнэ гэдэгт гүнээ итгэлтэй байна.

#ХүчтэйХамтдаа