АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2020-04-21 17:24

Ард Кредит ББСБ, Ард Даатгал, Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар.

  • Ард Кредит ББСБ ХК (MSE: ADB) - 2020 оны 4 сарын 27 (Даваа), 14:00 цагт
  • Ард Даатгал ХК (MSE: AIC) - 2020 оны 4 сарын 29 (Лхагва), 14:00 цагт
  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК (MSE: AARD) - 2020 оны 5 сарын 1 (Баасан ), 14:00 цагт

Цахим хуралд оролцох вэб хаяг: live.ard.mn

Хувьцаа эзэмшигч та дээрх хуваарийн дагуу хуралдаа идэвхтэй оролцохыг хүсье. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэл яг одоо live.ard.mn вэбсайтаар явагдаж байгаа тул хуралдаа бүртгүүлж хурлын өдөр санал өгөх нууц кодоо хүлээн авна уу. 

Дэлхий дахинаа шинэ коронавируст халдварын тархалт эрс нэмэгдэж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас цар тахлын хэмжээнд хүрснийг зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Биржээс хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийх зөвлөмж гарган мөрдүүлж байгаа ба Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Ард Кредит хувьцаат компаниуд энэ жилийн хувьцаа эзэмшигчдийн тайлангийн хурал (ХЭХ)-аа цахимаар хийхээр ажиллаж байна. 

Хувьцаа эзэмшигчдийн хүсэлтээр гурван компанийн ХЭХ-ыг өөр өөр өдрүүдэд хийхээр боллоо. Хурал зохион байгуулахад нэг дор ажиллах ажилтнуудын бөөгнөрлийг багасгах, гурван компанид гурвууланд нь хувьцаа эзэмшдэг болон гадаад улсуудад хөл хорионд ороод буй хувьцаа эзэмшигчдийн хуралд саадгүй оролцох бололцоог хангахыг хүссэн хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг компаниудын удирдлага хүлээн авч ийнхүү шийдвэрлэсэн бөгөөд энэ асуудлаар Санхүүгийн Зохицуулах Хорооны удирдлагатай зөвшилцсөн болно. 

Хувьцаа эзэмшигч та дээрх хуваарийн дагуу хуралдаа идэвхтэй оролцохыг хүсье. Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэл яг одоо live.ard.mn вэбсайтаар явагдаж байгаа тул хуралдаа бүртгүүлж хурлын өдөр санал өгөх нууц кодоо хүлээн авна уу. 

ХҮЧТЭЙ. ХАМТДАА!