by

Танилцуулга

Алсын хараа

Бид Монгол Улсад банкны үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлж, санхүүгийн боловсролыг дэлгэрүүлэх зорилго бүхий нийгмийн хариуцлагын тэргүүлэгч байгууллага болно.

Эрхэм зорилго

Ард Кредит нь санхүүгийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн зах зээлд манлайлж ажиллана.

Үнэт зүйлс

Сэтгэл ханамжтай ажиллагсад
Харилцагч төвтэй, шинэлэг үйлчилгээ
Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа
Нийгмийн хариуцлаг
Тогтвортой өндөр өгөөж

Компанийн тухай:
Ард Кредит ББСБ ХХК нь 2011 оны 4-р сард үүсгэн байгуулагдан Монгол улсад бичил болон жижиг зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Бидний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь орчин үеийн дэвшилтэт аргачлалыг ашиглан бичил болон жижиг зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх юм.
Ард Кредит нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны тусгай зөвшөөртэйгөөр
• Зээлийн үйл ажиллагаа
• Валютын арилжаа
• Хөрөнгө оруулалт болон санхүүгийн зөвлөгөө өгөх
• Итгэлцэлийн үйлчилгээ
• Зээлийн карт

Бид дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, өндөр хурдаар өсөн дэвжиж зах зээл дээрх тэргүүний байр сууринд гарах зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

Компанийн түүх

Ард Кредит ББСБ ХХК нь 2011 оны 4 дүгээр сард Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос зээлийн үйл ажиллагаа, валют арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл аван Монгол улсын “Иргэний хууль”, “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль”, “Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”, “Компанийн тухай хууль” болон холбогдох бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж эхэлсэн билээ.

2013 онд компанид томоохон өөрчлөлтүүд хийгдсэн бөгөөд шинэ хөрөнгө оруулагчид орж ирэн компанийн стратегийг шинэчилэн боловсруулж, шинэ удирдлагын багийг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн билээ. Мөн тус оны 12 дугаар сард компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтцэд дахин томоохон өөрчлөлт орж “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн хөрөнгө оруулалттай компани болон өөрчлөгдсөн.

2014 онд бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс СЗХ-ны зөвшөөрөлтэйгөөр анхны “Хаалттай өрийн бичиг”-ээ гарган амжилттайгаар санхүүжилт татан төвлөрүүлж байсан бөгөөд мөн “Итгэлцлийн үйл ажиллагаа” эрхлэх тусгай зөвшөөрлөө аван харилцагчиддаа өндөр өгөөж бүхий бүтээгдэхүүн санал болгож эхэлсэн билээ. Түүнчлэн бид бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан”-гийн төслийн зээлийг Монгол улсын амьжиргааны түвшинээс доогуур орлогтой иргэдэд амжилттайгаар олгож ирсэн билээ.

2016 онд бид кредит карт болон лизингийн бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлэн салбартаа манлайлахын зэрэгцээ зах зээл дээр эзлэх байр сууриа жил бүр хурдацтайгаар өсгөн ажиллаж байна. 2016 онд СЗХ-ны шийдвэрийн дагуу хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 2.1 тэрбум төгрөгт хүргэж өсгөлөө. Бид цаашид дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар үйлчилгээнийхээ цар хүрээг тэлж, өндөр хурдаар өсөн дэвжиж, зах зээл дээрх тэргүүний байр сууринд гарах зорилго дэвшүүлэн ажиллаж байна.