by

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ: Ард Кредит хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмлээ2017-03-14 11:53

2016 онд Ард Кредит ББСБ (Ард Кредит) нь 1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний шинэ хувьцаа гаргаж хувь нийлүүлсэн хөрөнгөө 1 тэрбум төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргасан билээ. Ард Санхүүгийн Нэгдэл (Ард Холдингс) нь шинээр гаргаж буй хувьцааг бүхэлд нь худалдан авч компанийн нийт гаргасан хувьцааны 68 хувийг эзэмших боллоо. Ингэснээр бид Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ны Хөрөнгө удирдлагын үйл ажиллагаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагуудад тавьж буй шалгуурыг ханган ажиллахаас гадна үйл ажиллагааныхаа хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэл даах чадвараа сайжруулах, хүүгийн зардлаа бууруулах зэрэг давуу талууд үүсч байгаа юм.
Үүний хажуугаар манай нэг жижиг хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааг худалдах санал ирүүлж, Ард Холдингс түүнийг авснаар энгийн хувьцааны 80.7 хувийг дангаараа эзэмших боллоо. Энэ талаар компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг хэлэхдээ “Хувьцаа эзэмшигч маань хувьцаагаа худалдан гарахдаа анхны хийсэн өөрийн хөрөнгө оруулалтаа 3 жилийн дотор 3 дахин өсгөж чадсанд баяртай байна. Мөн манай компани нь Ард Холдингсийн стратегийн ач холбогдолтой компанийн нэг юм. Бид ойрын ирээдүйд бүх төрлийн банкны үйлчилгээг Монгол Улсын ард иргэдэд хүргэдэг болох зорилготой ажиллаж байгаа бөгөөд иргэд үйлчилгээ авдаг санхүүгийн байгууллагынхаа хувьцаа эзэмшигч нь болох боломжийг нээж өгөх болно” гэж онцолсон байна.
Ард Кредит нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бичил болон жижиг зээлийн чиглэлээр Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо (ХБСХДХ)-той хамтран үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Бид компанийн сайн засаглалыг бий болгон ил тод нээлттэй байдлыг компанийн үйл ажиллагааны бүхий л түвшинд нэвтрүүлж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бидний эрхэм зорилго нь харилцагчиддаа дэвшилтэт технологи дээр тулгуурласан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлж, зах зээл дээр тэргүүний байр сууринд гарах зорилготой байгаа билээ. Ард Кредит нь 2017 онд бичил санхүүгийн байгууллагуудад зориулсан бөөний зээл болон Ард Кредит картын багцаа хурдацтайгаар өсгөн ажиллаж байна.
Хэвлэлийн мэдээтэй энд дарж танилцана уу.