by

Хэвлэлийн мэдээ: Ард кредит карт2017-01-05 11:55

Ард Кредит ББСБ (Ард Кредит) нь санхүүгийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн шинэлэг, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчидадаа хүргэхийг зорин ажиллаж байгаа билээ. Тус зорилгынхоо хүрээнд бид эрхэм хүндэт харилцагчидадаа Ард картыг танилцуулж байгаадаа баяртай байна.


Бид Ард картыг харилцагчдынхаа богино хугацааны санхүүгийн хэрэгцээг хангахад зориулан гаргаж байгаа юм. Тус бүтээгдэхүүнийг хамтарсан буюу “ко-брэнд” кредит карт хэлбэрээр Худалдаа Хөгжлийн Банк (ХХБ)-тай хамтран гаргалаа. Ингэснээр Ард Кредит нь ББСБ-ууд дундаа олон нийтэд зориулан ийм төрлийн карт гаргасан анхны байгууллага болж байна. Бид цаашид ч салбартаа шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллана.

Энэхүү картыг эзэмшигч нь өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон хэмжээний кредит буюу зээлийн эрхтэй байх бөгөөд Монгол улсад бүх төрлийн гүйлгээг хийх боломжтой. Түүнчлэн Ард Санхүүгийн Нэгдлийн бусад төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг тодорхой хөнгөлөлттэй үнээр авах давуу талтай юм.

Бид харилцагчдынхаа эрхэм цагийг хэмнэх зорилгоор Ард картын хүсэлтийг онлайнаар хүлээн авч байх бөгөөд ажлын 2 хоногт шийдвэрлэж байна. Та Ард картыг захиалахыг хүсвэл манай цахим хуудсаар зочлоорой: www.ardcard.mn