by

Бичил санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгож байна2017-05-03 17:31

Ард Кредит ББСБ нь 2014 оноос эхлэн Хөдөөгийн Бичил Санхүүгийн Хөгжлийг Дэмжих Холбоо (Холбоо)-той хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд тус холбооны гишүүн нийт 25 хөдөө орон нутгийн хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ)-нд бөөний зээл олгож ажилласан билээ.

Энэхүү зээлийн зориулалт нь хөдөө орон нутгийн айл өрхөд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх, мөн түүнчлэн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Цаашид бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн бичил санхүүгийн байгууллагыг эгнээндээ нэгтгэн, нээлттэй байдлаар ажиллахаар төлөвлөж байна.

Ард Кредит ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганзориг “Бид энэхүү хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлж, бүх төрлийн бичил санхүүгийн байгууллагуудад үйлчилдэг Апекс буюу “дээвэр” байгууллага болон хөгжих үндэс суурийг тавин ажиллаж байна” гэв.

Холбоо нь 2009 оны 12 дугаар сард албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Анх ХасБанкны франчайзинг үйлчилгээ авдаг, тэдгээрийн санал санаачилгаар байгуулагдсан ХЗХ-дыг сайн дурын үндсэн дээр эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байв. Улмаар хамрах хүрээгээ өргөжүүлж гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага болсон юм. Өдгөө 18 аймгийн 49 ХЗХ-той хамтран ажиллаж, тэдгээр нь нийт 15,000 гаруй иргэд, ААН-үүдийн гишүүнчлэл бүхий 9.2 тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй болоод байна. Цаашид орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан гишүүдийнхээ санхүүгийн бүхий л хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлж, улмаар гишүүн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилт бүхий урт хугацааны төлөвлөгөө боловсруулан, мөрдлөг болгон ажиллаж байна.

Тус Холбоо нь олон улсын хоршоодын туршлагыг гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлж, цогц програм хангамж, бөөний зээл, даатгал, сургалт, семинар зэрэг үйлчилгээг үзүүлэхээр зэхэж байна.

Шаардлага хангасан ХЗХ, ББСБ-уудад Холбооны гишүүн болох, бөөний зээл авах боломж нээлттэй. Та бүхэн дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу:

Сүхбаатар дүүрэг, VIII хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдлийн байр, II давхар
w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Утас: 7707-8080, 9909-5242
И-мэйл: armd@armd.mn
Цахим хуудас: www.armd.mn