by

Ард Кредит ББСБ зээлийн хүүгээ 2-2.3 хувь болгон буурууллаа2017-11-28 10:29

Бид банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд бичил болон жижиг дунд бизнесийн дэмжих, тэдний үйл ажиллагааг өргөжүүлэх, урт хугацаандаа тогтвортой хамтран ажиллахад чиглэн бизнесийн зээлүүдийнхээ хүүг шат дараатайгаар бууруулсаар ирсэн.

Манай байгууллагын бас нэг онцлог нь тухайн бизнесийг бичил байхаас нь эхлэн дэмжиж, хамтран бойжуулах, зөвөлгөө өгөхөд ихээхэн анхаарч байдагт оршдог. Манай харилцагчдын дийлэнх нь жижиг дунд бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байдаг.

Тиймээс бид санхүүгийнхээ үйлчилгээг уян хатан, түргэн шуурхай хүргэх бодлого барьж, бизнес эрхлэгчдээ дэмжиж, бизнесийг нь өргөжүүлэх зорилго тавьж, хүүгээ 2-2.3% болгон бууруулснаар банкуудтай өрсөлдөхүйц түвшинд хүргээд байна. 

Ийнхүү зээлийн хүү буурснаар системийн хэмжээндээ буюу бусад банк бус санхүүгийн байгууллага дундаа хамгийн бага хүүтэй нь болж байгаа юм.

Цаашдаа бид ард түмэндээ санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос нь чанартай, түргэн шуурхай хүргэн ард түмний өөрсдийнх нь хөрөнгө оруулалттай банк болох зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллах болно.