Танилцуулга
Ард Кредит ББСБ ХК
Салбарын хөгжлийг түүчээлэх Алсын хараа бүхий Ард Кредит ББСБ ХК нь Монгол улсын банк санхүүгийн салбарт 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, манлайлан ажиллаж байна. Интергрупп Интернейшнл ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үндэс сууриа тавьж, 2013 онд Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүнд шилжиж байсан Ард Кредит ББСБ нь өдгөө нэг сая харилцагчтай, 13 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй нээлттэй хувьцаат компани болон өргөжөөд байна.
2019 оны l улиралд компанийн 25% болох 70,000,000 ширхэг хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож хувьцаат компани болсноос хойш 2021 онд Монголын Хөрөнгийн Биржийн I ангилалд дэвшээд зогсохгүй ТОП-20 индекст тасралтгүй 3 дахь жилдээ дараалан багтаад байна. Компанийн хөгжлийн түүхэн он цагийн хэлхээст Ард Кредит нь бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч зээлийн үйлчилгээний төрөлжилтийг нэмэгдүүлж Монгол Шуудан ХК, Ард Даатгал ХК-тай хамтран 21 аймагт олгож байна.
Түүхэн замнал
- Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индес, Хувьцаат компанийн I ангилалд 5 дахь жилдээ дарааллан багтав.
- ББСБ-ын салбарын анхны карт гаргагчийн зөвшөөрөл бүхий Кредит карт гаргав.
- Компанийн засаглалын кодексоор тэргүүлэгч ТОП-10 компанийн нэг болов.
- Санхүүгийн Зохицуулах Хорооноос нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрөл авав.
- МонголБанкнаас Аутсорсингийн үйлчилгээ авах тусгай зөвшөөрөл авав.
- Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс, Хувьцаат компанийн I ангилалд дахин багтав.
- 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.5 төгрөг буюу нийт 1.26 тэрбум төгрөгийг 13,419 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тараав.
- Нийлүүлэлтийн гинжин хэлхээний СКОПА төслийг хамтран хэрэгжүүлж, төслийн хүрээнд малын тэжээл, мерчантын зээлийн үйлчилгээг нэвтрүүлэв.
- Гүйлгээ бүрээс хуримтлуулах“CupCake - Хариултаа хадгал”, Pick n Pay /BNPL/ худалдан авалтын үйлчилгээг Ард Аппад нэвтрүүлэв.
- Тогтвортой Санхүүжилтийн холбоонд нэгдэв.
- ББСБ-уудаас анх удаа Монголбанкны карт гаргагчийн зөвшөөрөл авав.
- #БидИлүүБайжЧадна аяныг хэрэгжүүлж АрдКидс Аппад бүртгэлтэй 40,000 хүүхдийг эгнээндээ нэгтгэж, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болгов.
- 5 тэрбум төгрөгийн хоёрдогч өглөг гаргах зөвшөөрөл авав.
- Монголын Хөрөнгийн Биржийн Хувьцаат компанийн I ангилалд дэвшин оров.
- Ард Апп хэрэглэгчийн тоо 1 саяд хүрэв.
- Монголд анх удаа хүүхдийн санхүүгийн хэрэгцээнд зориулсан АрдКидс Аппыг нэвтрүүлж, олон нийтэд танилцуулав.
- 2020 оны цэвэр ашгаас 1.26 тэрбум төгрөгийг 10,323 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр тараав.
- Монголын Банкны Холбооны гишүүн байгууллага болов.
- Япон улсын Крауд Кредит сантай хамтын ажиллагааг сайжруулж санхүүжилтийн өртгийг бууруулж, хэмжээг нэмэгдүүлэв.
- Гүйцэтгэх захирлаар Г.Тэлмэн томилогдов.
- 2019 оны цэвэр ашгийн 50 хувь буюу 1.18 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэв.
- Монголбанкнаас цахим мөнгөний тусгай зөвшөөрөл авав.
- Монгол Шуудан ХК-тай хамтран EuroGiro олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлэв.
- ACH+ (Автомат Клиринг Хаус) банк хоорондын төлбөр тооцооны системд нэгдэв.
- Хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгож, захиалга 299% даван биелж, 1,500 гаруй шинэ хувьцаа эзэмшигчтэй болов.
- Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх Ард Аппын 2.0 хувилбарыг Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2019 чуулга уулзалтын үеэр олон нийтэд танилцуулав.
- Хувьцаат компани болон хэлбэрээ өөрчилсний дараах анхны хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2019 оны 4 сарын 27-нд 80% ирцтэй амжилттай зохион байгуулав.
- Бичил Санхүүгийн Төвийн 2019 оны хуралд Алтан спонсороор баг хамт олноороо амжилттай оролцов.
- Япон улсын Крауд Кредит сантай хамтран ажиллах 5 сая долларын санхүүжилтийн гэрээ байгуулж, 3 удаагийн санхүүжилт татав.
- Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос IPO хийх зөвшөөрөл аван үнэт цаасаа бүртгүүлэв.
- Хүүгүй, барьцаагүй зээлийг зах зээлд амжилттай нэвтрүүлэв.
- Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх Ард Аппын эхний хувилбарыг амжилттай нэвтрүүлэв.
- ББСБ-уудаас салбартаа анхлан Кредит картыг нэвтрүүлэв.
- Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ББСБ-уудаас салбартаа хамгийн бага зээлийн хүүтэй байгууллага болон ажиллаж эхлэв.
- ГрэйпСити ХХК-тай стратегийн түвшинд хамтран ажиллахаар болж, Поларис үндсэн банкны систем Ард Апп нэвтүүлэх гэрээ байгуулав.
- Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран Хөрөнгө Оруулгч Үндэстэн Чуулга Уулзалтыг зохион байгуулж үндэсний хөрөнгө оруулагчдын хөдөлгөөнийг эхлүүлэв.
- Хувь нийлүүлсэн хөрөнгөө 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн СЗХ-ны шалгуур үзүүлэлтийг ханган ажиллалаа.
- Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангаас хөнгөлөлттэй санхүүжилт авч, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зээл олгож эхлэв.
- Итгэлцэлийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэв.
- СЗХ-ны зөвшөөрлөөр анхны хаалттай өрийн бичгээ амжилттай гаргаж нийт 550 сая төгрөгийн санхүүжилт босгов.
- Ард Санхүүгийн Нэгдэл ХК хөрөнгө оруулалт хийн шинэ удирдлага, стратегитэйгээр ажиллаж эхлэв.
- Интергрупп Интернэшнл ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдав.